УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Баатарчулуун эхнэр болон бусад хүмүүсийн хамт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 07-нд автомашинтай явж байгаад осолд орсон байна. Ж.Баатарчулуун болон түүний эхнэрийн биеийн байдал хүнд, эмнэлэгт хүргэгдсэн байна. Ж.Баатарчулуун нь БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хот дахь Монгол Улсын дэд консулаар ажилладаг аж. Монгол Улсад хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 800 орчим хятад иргэний олонхийн визийг Хөх хот дахь консулаас олгосон гэх мэдээллийг ГИХГ-аас өгч байсан. Хэдийгээр энэ осолд уг визний асуудал хамаагүй мэт боловч олны дунд хардалт сэрдэлтийн яриа явсаар байсан юм.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ