Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Гал түлдэг айлуудад угаарын хий мэдрэгч нэг удаа үнэ төлбөргүй тараах шийдвэр Засгийн газраас гаргасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүнтэй холбоотой бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд буюу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санхүүжилт хийгдэнэ.
Угаар мэдрэгч нь олон төрөл байдаг. Үнийн хувьд гэхэд л 10-200 ам.долларын үнэтэй байна. Зөвхөн угаар биш маш олон төрлийн химийн элемент мэдэрдэг ч байдаг юм байна. Манайд бол зөвхөн угаарын хий мэдрэгч шаардлагатай. Тиймээс хамгийн боломжтойг сонгоно.
Хамгийн хямдаар тооцоход зургаан тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол улсын төсвийн мөнгө. Шууд мөнгө гаргаад авч болдоггүй. Тиймээс арваннэгдүгээр сарын 1-нд багтааж судалгаагаа гаргана. Тэгээд ирэх сардаа багтаад угаарын хий мэдрэгч суурилуулна. Айл болгон өөр байна. Айлын нэг өрөөнд л суурилуулах боломжтой. Харин хоёр, гурван өрөөтэй айлыг яах вэ гэдгээ Ажлын хэсэг дээр шийднэ" гэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай