Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнтэй хамт аялж байсан 42 настай “А” гэгч нар Улаанбаатар-Сөүл чиглэлийн Korean Air компанийн нисэх онгоцны ажилтнуудад бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэг яригдаж эхлээд байгаа билээ.
Тэгвэл Инчеон хотын цагдаагийн хэлтэс Бямба гарагт хохирогч эмэгтэй ажилтнуудаас мэдүүлэг авсан тухайгаа өнөөдөр буюу Даваа гарагт мэдээлжээ.
Korean Air компанийн ажилтнууд болсон хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн гэнэ. Тэд “Хэргийн улмаас сэтгэл санааны хохирол амссан тул халдлага үйлдэгч этгээдүүдийг шийтгүүлэх хүсэлтэй” гэж гомдол гаргасан тухай Инчеоны цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Цагдаа нар Д.Одбаяр болон иргэн “А” нарын дипломат халдашгүй статусыг гүйцэд шалгалгүй суллан явуулсан гэж олон нийтийн зүгээс шүүмжлүүлээд байгаа.
ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь Инчеоны цагдаагийн газарт цаг хагас орчим хугацаанд саатуулагдсаны дараа аялалаа үргэлжлүүлж, Индонезийн Бали аралд болох Азийн Үндсэн Хуулийн Шүүхүүдийн Холбооны бага хуралд явсан байна.
Харин иргэн “А” хэрэг гарсан өдөр огт шалгуулалгүйгээр Сингапур руу ниссэн ажээ.
Одоо Инчеоны цагдаа Д.Одбаярыг хурлаас буцах замд нь дахин шалгахаар төлөвлөж байгаа гэнэ. Хэрвээ тэр Сөүлээр дайралгүй өөр замаар Монгол руу буцвал хэргийг прокурорт шилжүүлнэ гэж тэд мэдэгджээ.
Жич: ҮХЦ-ийн даргын оролцож байгаа Азийн Үндсэн Хуулийн Шүүхүүдийн Холбооны олон улсын бага хурал арваннэгдүгээр сарын 4-өөс 8-ны өдрүүдэд Индонезийн Бали аралд зохион байгуулагдах юм байна.
Эх сурвалж: Yonhap News
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай