ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.
Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон билээ.
Түүнийг өнгөрсөн сарын 20-нд шилжих шөнө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхины хэрэгт холбогдуулан гүйцэтгэх ажиллагаа явуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байдаг. Мөрдөн шалгалтын явцад Б.Амархүү нь хар тамхи хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан болох нь тогтоогдсон.
Энэхүү үйлдэлд нь прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. Харин шүүхээс шүүгдэгч Б.Амархүүг гэм буруутай тооцож, хоёр жилийн хорих ял оноолоо.
Ингэхдээ түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байсан 28 хоногийн хасаж тооцжээ.
Өөрөөр хэлбэл, дуучин Б.Амархүүг нээлттэй хорих ангид нэг жил 11 сар хоёр хоног хорих шийдвэрийг шүүх бүрэлдэхүүнээс гаргалаа. Харин шүүгдэгч Б.Амархүү өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн байна.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ