Зам, талбайг 35 жил цэвэрлэсэн Д.Баянжаргал, Хогны машины жолоочоор 42 жил ажилласан Д.Шаравдорж нар Үйлчилгээний гавьяат ажилтан боллоо

Moderator
2019/10/29

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. 

Уг ёслолд Улаанбаатар хотын зам талбайг 35 жил цэвэрлэсэн, зам талбайн мастер Дүгэржавын Баянжаргал, Нийслэлийн хот тохижилтын газрын Хог тээврийн машины жолоочоор 42 жил ажилласан, тухайн хугацаандаа 120 гаруй жолооч бэлтгэсэн Д.Шаравдорж нарт Үйлчилгээний гавьяат ажилтан цол олголо