Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын мэргэжлийн рок хөгжмийн загалмайлсан эцэг гэгдэх “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашд МУГЖ, гитарчин Я.Одсүрэнд УГЗ цол хүртээлээ. Ингэснээр “Харанга” хамтлагийнхан бүгд гавьяат цол хүртэж байгаа бөгөөд урлагийн салбарт хамтлагаараа гавьяат болж байгаа анхны тохиолдол юм. Бөмбөрчин Н.Пүрэвдаш, гитарчин Я. Одсүрэн нар урлагийн салбарт 40 гаруй жил, хамтлагаа байгуулалцаад 30 жил болж Монголын урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхмүүд юм.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ