Жүжигчин Ч.Ундарал Ким Ду Хантай хамтарч байна

Moderator
2019/10/29

Ким Ду Хан нэрээ алдаршсан Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ан Же Мүүнтэй жүжигчин Ч.Ундарал хамтран  "The Women" кинонд дүр бүтээж байгаа ажээ. Тус киног жүжигчин бүсгүйн "Choi Hainzan фильм" продакшн хийж байгаа бөгөөд Монгол, Солонгос, Буриад улсын уран бүтээлчид хамтарчээ. 

Кинонд Ан Же Мүүн шувуу судлаачийн дүрийг бүтээсэн гэнэ. Тэрбээр Монгол улсад төөрч Ч.Ундралын гэрт ирснээр киноны үйл явдал өрнөх бөгөөд тус кинонд Монгол бүсгүйн тэсвэр тэвчээр, ёс заншил, хүнлэг сэтгэл, нүүдэлчин ахуйг тодоор харуулсан байна. 

"The Women" киноны уран бүтээлчид энэхүү киногоо олон улсын кино фестивальд сойх зорилготой байгаа бөгөөд кино ирэх 2020 онд нээлтээ хийх ажээ.