П.Цагааны “Ачит Ихт” ХХК-д АТГ-аас нэгжлэг хийжээ

Moderator
2019/10/28

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК-ийн зэс олборлох үйлдвэр, Улаанбаатар хотын “Хаан банк”-т байрладаг оффист нэгжлэг явуулжээ.

Эх сурвалжийн мэдээллээр “АТГ-ын ажилтнууд тус үйлдвэрийн оффист бүтэн өдрийн турш нэгжлэг хийж, Эрдэнэт үйлдвэрийн овоолготой холбоотой бүх гэрээ баримтуудыг хураажээ. Нэгжлэг удаан хугацаанд үргэлжилсний улмаас “Ачит Ихт” ХХК-ийн ажилтнууд үдийн цайндаа ч орж чадаагүй”  байна.