УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн 2019.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Малын хулгайтай тэмцэх тухай хуулийг өөрчлөхийг дэмжиж байна. Энэ Эрүүгийн хууль чинь үнэхээр болохоо байлаа шүү дээ. Мөн 14 настай хүүхэд биеэ үнэлж болно гээд заалт оруулаад ирсэн. Одоо ингээд Их хурлын гишүүд нь бөөс түүж байгаа юм шиг байх юм. Яам мөн юм бол Эрүүгийн хуулиа цогцоор нь хэзээ оруулж ирэх юм бэ. Өнөөдөр малын хулгай гэдгийг яриад явна. Дараа нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гээд ярина. Ц.Нямдорж та ажлаа өгөөч дээ, залуучууддаа. Монгол Улсад гай болж байхаар. Нямбаатар тэргүүтэй хуулийн мэдлэгтэй олон залуус ард чинь байна. Тэднийг сонгоод ард нь зөвлөөд сууж байж болдоггүй юм уу.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: “Би мафитай тэмцэж байгаа нь үнэн. Чи намайг буулгах гэж үхэн хатан тэмцэж байгаа нь үнэн. Гэхдээ би хэзээ ч бууж өгөхгүй. Чи намайг буухыг хэзээ ч харахгүй. Чамд байтугай чамаас илүүд нь бууж өгөөгүй юм байна. Надаас болж саарал жагсаалтад ороогүй. Эрүүгийн хуулийг хэсэгчлэн, сэмлэж засах боломжгүй. Чи 27 жил өмгөөлөгч хийсэн ч Эрүүгийн хуулийг ойлгоогүй яваа юм байна”
УИХ-ын О.Баасанхүү: “Айсан хүнд аргал хөдлөнө гэж, үхэх нь. Чамаас ганцхан зүйл асууя. 14 настай хүүхэд биеэ үнэлж болно гэдэг заалтыг өөрчилж болдоогүй юм уу гэх саналыг тань дээр барьж орж байсан. Та тоогоогүй. Жинхэнэ гэмт хэрэгтэн бол Ц.Нямдорж та шүү. Хорин жил гэмт хэрэгтнүүдтэйгээ хамт яваа хүн.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай