“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшинг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчиллаа. Хэргийг тодруулбал, өнөөдөр буюу аравдугаар сарын 21-ний оройн 20:00 цагийн орчимд Б.Энхтүвшин нарыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчилсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түүнийг нэр бүхий хоёр этгээдийн хамтаар саатуулсан бөгөөд түүний биеэс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцид багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авчээ. Яг одоо түүнийг Хар тамхитай тэмцэх газарт саатуулан шалгаж байгаа ба биологийн тестээр хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдоод байгаа аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай