УИХ-ын гишүүн болоод хөрөнгө нь огцом нэмэгдсэн гишүүдийн нэг нь Ж.Мөнхбат хэмээгддэг. Тиймээс “Бид уучлахгүй” ТББ-аас эдгээр орлого нь огцом нэмэгдсэн гишүүдийг тайлбар хийхийг хүсж, ёс зүйн хорооонд шаардлага хүргүүлээд байсан юм. Энэ талаар Ж.Мөнхбат тайлбар өгөхдөө: Ёс зүйн дэд хорооноос надад ХОМ-ынхоо талаар тайлбар өгнө үү гэсэн албан бичиг ирсэн. Үүний дагуу ёс зүйн дэд хороонд тайлбар гаргаж өгч байгаа. Надад хууль зөрчиж хөрөнгөжсөн асуудал байхгүй. Ёс зүйн хороо дээр энэ асуудал яригдах үед нь би албан ёсоор тайлбар мэдээллийг өгнө. Цаашдаа энэ асуудлыг хуулинд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж би үзэж байгаа. Яагаад гэхлээр ХОМ-ээ үнэн зөв бөглөж өгсний төлөө хүнийг нэр төрд нь халдах, үндэслэлгүй гээд янз бүрийн юм гаргаж ирээд хууль зөрчсөн юм шиг, гэм буруутай зүйл хийсэн юм шиг сенсаацилаад байгаа нь буруу. Тиймээс цаашдаа энэ асуудлыг хуулийн байгууллага нь шаардлагатай бол шалгадаг, зөв бурууг нь олон нийтэд тайлагнаад хэлчихдэг тийм хуулийг авилгын тухай хуулинд оруулж өгөх нь зөв юм байна гэсэн байр суурьтай байна. Миний ХОМ-д 800 орчим сая төгрөгний асуудал яригдаж байгаа. Түүнийг яаж олсон, ямар асуудал байгаа вэ гэдгээ ёс зүйн дэд хорооны хуралдааны үеэр би хэлнэ. Надад хууль зөрчиж, үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй гэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай