УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хуралдаан дахин хойшилжээ.
Тодруулбал, шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгч О.Сайнгэрэл нь “Д.Гантулгын хүсэлтээр, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаатай холбогдуулан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасан тул ирэх 11 дүгээр сарын 1-ны өдрийн 09:30 цагт хийхээр товлож, шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Мөн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсон байна.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ