Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн Баатар Хашбаатарын Цагаанбаатар "3 сая инээд" шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, хожлын мөнгөө нэг дэвжээнд хамтдаа бэлтгэл сургуулилт хийж, зааж сургаж явсан дүүгийнхээ эхнэр болох сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээний зардалд хандивлалаа. Түүний санаачлагыг “Гурван сая инээд” шоуны хөтлөгч Г.Анхбаяр, шүүгч М.Баярмагнай, Д.Баттөмөр нар дэмжин, тус бүр нэг зуун мянган төгрөг өглөө.
Хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвслээс болж бөөрний архаг дутагдалд ороод байгаа сэтгүүлч Ж.Жаргалсайхан өнөөдрийн байдлаар БНСУ-д эмчлүүлэхээр шинжилгээнүүдээ өгч эхлээд байна. Өндөр зардал бүхий олон үе шаттай, урт удаан хугацааны эмчилгээ шаардлагатай байгаа түүнд итгэл найдвар бэлэглэж, “Жаргалын мод” аян, #10найз_100000_аз_жаргалын_цэцэг давлагаанд нэгдэхийг уриалж байна. Хандивын дансууд нь гадаад улс орнуудад үйлчлүүлэх эрх бүхий олон улсын VISA, UNIONPAY картуудтай учир түүнд тусалъя гэсэн сайхан сэтгэлт хэн ч, хэзээ ч өгөөмөр гараа сунгаж болох юм шүү! Хандивын данс: Хаан банк 5076114356, Төрийн банк 105700275109 Хүлээн авагч: Жаргалсайхан Жарантай

А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ