УИХ-ын гишүүн Д.Оюунхорол угаарын хийн хордлогод өртөн амиа алдсан зургаан иргэний ар гэрт Засгийн газраас нөхөн төлбөр олгох асуудлыг хөөцөлдөнө гэдгээ хэллээ.
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эрчим хүчний сайдад тавьсан Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт, чанар, түүнд тавих хяналтын талаарх асуулгын хариуг сонссон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Юуны өмнө 10 сарын 4-нөөс эхлэн нийт 88 айлын 174 иргэн угаарт өртсөн байна. 89 иргэн эмчлүүлсэн, 66 иргэн зөвлөгөө авсан. Харамсалтай нь зургаан хүний амь нас эрсэдсэн. Зургаан хүний амь нас эрсэдсэнд хүлцэл өчиж, эмгэнэл илэрхийлж байна. Монгол Улсын Засгийн газар амиа алдсан зургаан хүний ар гэрт нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх байх гэж бодож байна. Энэ асуудлаар санал тавьж, араас нь хөөцөлдье гэсэн бодолтой байна” гэсэн юм.
Нөхөн төлбөрийн асуудлыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хөндсөн. Тэрбээр “Уучлалт гуйгаад нөхөн олговор байдаг бол өг л дөө. Та нарын буруу шүү дээ. Шалгаж тогтоогоод байх шаардлага байхгүй. Шинэ зүйлийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ судалдаг, шалгадаг, туршдаг. Сайжруулсан түлшний уутан дээр чинь ямар анхааруулга байгаа юм бэ. Ямар ч анхааруулга алга” гэсэн юм.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ