Төрийн соёрхолт Д.Болд Vandebo хамтлагтай хамтарчээ

Moderator
2019/10/11

Хөдөлмөрч зангаараа залуусын үлгэр дууриалал болсон Төрийн соёрхолт дуучин Д.Болд  “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр завгүй гүйж яваа. “440Hz records” нь 440 герцээр хэлбэлзэж дуугардаг гэсэн үг юм. Уран бүтээлээ цэвэр тунгалаг өнгөөр сонсогчдоо хүргэхийг гол зорилгоо болгон энэхүү нэрийг хайрласан байна. Хэд, хэдэн залуу дуучдыг олны танил болгосон Д.Болд саяхан хип, хоп урлагт өөрийн өнгө аястай хүч түрэн орж ирсэн Vandebo хамтлагтай хамтран ажиллажээ. Тэд хамтран шинэ уран бүтээл хийсэн бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох аж.