Өнөөдөр 500 орчим м2-тай хаусны дундаж үнэ 1,5 тэрбумын ханштай байна. Гэтэл "Хөтөл цемент шохой" хэмээх улсын томоохон үйлдвэрийг 1,386,106,400 хувьчилсан талаар дэд сайд асан "Шилэн" Цогоо мэдээлжээ. Тэрээр хэлэхдээ
"Хөтөл цемент шохой" үйлдвэрийг 1,386,106,400 төгрөгөөр хувьчилсан. Тухайн үед үйлдвэрийн дансанд энэ мөнгө бэлэн байсан. Бодоод үзлдээ. 34 жилийн түүхтэй Улсын үйлдвэрийг ХХБ-ны охин компани Бейзмэнт ХХК-д Арцатын амны Хаусны үнэд ч хүрэхгүй өгчихсөн шүүдээ.
МАНАН бүлэглэлийн сүүлчийн 30-н хархны оромж болсон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг Онц байдал тогтоон чөлөөлж Улсын мэдэлд авч, үй олоноор халагдсан эгэл жирийн ажилчдыг буцаан ажил нь авч, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, 30 даргыг хөөн явуулж үйлдвэртээ олон жил ажилласан туршлагатай ажилчдаа дэвшүүлэн ажиллуулж, НДШ 5,3 тэрбум, Татварын 19,3 тэрбум, Хөгжлийн банкны 236 тэрбум төгрөгийн хур өрнүүдийг нэн даруй төлж Монгол Улсын хохиролгүй болгож, Улсад онц их хэмжээний хохирол учруулсан ХХБ-ны гар хөл болсон этгээдүүдэд хариуцлага тооцож чадвал сая "Нийгэмд шударга ёс тогтох" гэдэг Монгол Улсын Ерөнхий сайдын зорилго биелэх буйзаа" хэмээсэн байна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай