Шахмал түлш нь уламжлалт зууханд нийцэхгүй хэмээн үзэж байна

Moderator
2019/10/08

Түлшний үйлдвэрт ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс болон химичид, инженерүүд шахмал түлшний чанар сайн байсан ч коксожсон нүүрс учир манайхны хэрэглэж байгаа уламжлалт зууханд таарахгүй байна гэсэн дүгнэлт дээр нэгджээ. Тиймээс өвлийн ид хүйтэн эхлэхээс өмнө Багануур, Шивээ овоогийн нүүрсээ татаж нөөц төлөвлөгөө боловсруулахгүй бол Улаанбаатар хотын маань иргэд гал алдаж зутрах магадлалтай байна. Айл өрхүүдийг стандартын зуухтай болгох, бүх айлууддаа СО хэмжигч детектор тавьж өгөх гэх мэт бэлтгэл ажлыг хангахгүйгээр энэ төсөл явахгүй нь тодорхой болж байгаа талаар зохио хүмүүс нь ярьж байна.