“Гэр хороолол” хөдөлгөөнийхөн хатуу тэмцэхээ илэрхийлэв

Moderator
2019/10/08

“Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх, гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг нар хэвлэлийн хурал зарлалаа. Тэд “Ойрын хоёр гуравхан хоногийн дотор харамсалтай явдал гарч таван хүн амиа алдлаа. Өнгөрөгч хавар 62 дугаар тогтоол гэгчийг гаргаж “Утаагүй түлшээр гэр хорооллыг хангана гэсэн. Харамсалтай нь иргэд амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байна. Бид гэр хорооллын иргэдийнхээ эрхийг хамгаална. У.Хүрэлсүх, С.Амарсайхан нарын буруугаас хүний амьд явах эрх зөрчигдөж байна. Албан тушаатнуудтай хатуу хариуцлага тооцож тэмцэхээ мэдэгдэж байна” гэлээ.