О.Баасанхүү: Генералууд фронт байгуулчихасан байна, аль нэг талд нь орж буу зэвсэг авая даа...

Moderator
2019/10/04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн зүгээс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад бригадын генарал Д.Ганзоригийг нэр дэвшүүлснийг дэмжсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналыг хэлэлцлээ. Үүнээс О.Баасанхүү, Нямдорж нарын ишлэлийг онцлоё.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Дайн дажингүй энхийн цагт яагаад цэргүүд амиа алдаад байна вэ. Уг асуудалд ямар арга хэмжээ авах вэ... Хоёр дугаарт төрийн эрхийг хууль бусаар авахаар завдах зүйл зохион байгуулаад байна уу...гэж харж байна. Үүнийг ямар нэгэн байдлаар Үндсэн хуулийн эсрэг зохион байгуулж буй үйл ажиллагаа гэж хардаг. Сүүлийн үед цэргийн мөрдөстэй хүмүүс холбоо үүсгэж байна. Генералууд ингэж улс төрждөг болсон юм уу...Бүр фронт байгуулчихсан байна.Хэрэв тийм зүйл зохион байгуулаад байгаа бол үр хүүхдээ хамгаалхын тулд аль нэг талд нь орж буу зэвсэг олж авъя даа. Төрийн ордонд хүртэл цэргүүдийг авчирж байна. Айлгаад байгаа юм уу, гайхаж байна. Тагнуул цагдаагийнханд хэлээд ч нэмэр алга.  Ийм замбараагүй байвал хуульгүй гэдгээ зарлах хэрэгтэй шүү.

З.Энхболд: Ерөнхийлөгч ямар нэг эвсэл, холбооны ард байхгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-д зааснаар эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу халагдсан цэргүүд ТББ байгуулах эрх нь нээлттэй.

Нэр дэвшигч Д.Ганзориг: Эрх зүйн хүрээнд Монгол Улс нэгдмэл гэдэгт санал нэг байна. Гэхдээ ТББ-уудын үйл ажиллагаа одоо хүчин төгөлодөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд явж байгаа. Та цэргийн алба хаагчдыг “Цэргийн нэдсэн холбоо” байгулсан гэж асуж байх шиг байна. Үүнтэй холбоотой зарим асуудал нууцын зэрэглэлд ордог учраас хариулах боломжгүй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: О.Баасанхүү гишүүний яриад байгаа зүйл ноцтой асуудал шүү. АНхааралтай хандахгүй бол болохгүй. Зэвсэгт хүичн гэдэг бол гадны дайснаас эх орноо хамгаалах хүчин. Дотоодын элдэв шалдав зүйлс хамаагүй. Жанжин штабын дарга, нарийн бичиг байсан хүмүүс генерал хувцас өмсчихөөд фронт гэдэг зүйл байгуулаад яваж байгаа нь ноцтой асуудал шүү Д.Ганзориг оо. Ямар фронт байгуулж хэнтэй тэмцэлдэх гээд байгаа юм.  Фронт байгуулна гэдэг эрүүл бус үзэгдэл шүү.