АТГ-ЫН ДАРГА З.ДАШДАВАА ХОНГИЛИЙН МӨРДӨН БАЙЦААГЧДАА БӨӨНӨӨР НЬ ХАЛАВ УУ...

Moderator
2019/09/30

 Шударга бус үйл явдал буюу авилгатай хатуу тэмцэж шударга ёсыг тогтооно хэмээн хуулийн байгууллагын дарга нарыг өөрчилсний нэг нь  АТГ-ын дарга З.Дашдавааг томилсон юм. З.Дашдаваа ч ажлаа чамгүй сайн хийж авилгатай холбоотой олон хэргийг илрүүлж олон нийтийн анхаарлыг татаап байгаа юм. Харин алдарт 60 тэрбум, ЖДҮ, зари нэг экс сайд нарын хэрэг гацаанд ороод байгаа нь ард түмний зүгээс ихэд шүүмжлэл хүртээд байсан юм.  Тэгвэл З.Дашдаваа дарга 10 гаруй мөрдөн байцаагчаа гэнэт тушаал гаргаж халсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархаад байна. Тэгэхлээр З.Дашдаваа нь зарим нэг эрх мэдэлтний нөлөөлөлд автаж, ажлаа цалгардуулж байсан мөрдөн байцаагчдаа ийн бөөнөөр нь халсан байж болзошгүй байна.