Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа ажилдаа ирэхгүй сар гаруй болж байгаа ажээ. Шалтааныг нь зарим зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдад хутгалуулсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлээд буй. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулсан байна. “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа хүнд хутгалуулаагүй. Бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Хутгуулсан гэдэг мэдээлэл худлаа ” хэмээн хариулжээ.Харин Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа сарын өмнө ахуйн хүрээнд болгоомжгүй байдлаас болж, биедээ шарх авсан” гэв. Х.Болормаа 2016 оны 11 сараас Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай