Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлуулж, ард түмнээр шийдүүлэхээр УИХ-аас гаргасан шийдвэрийг Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ дэмжиж байгаагаа илэрхийлэн өнөөдөр мэдэгдэл хийлээ.
ХҮН-ын дарга Б.Найдалаа
"Ямар нэгэн улстөрчийн сонирхолд хөтлөгдөн засаглалын хэлбэрийг солих асуудал байж болохгүй. Үндсэн хуульдаа Монгол Улс бол парламентын засаглалтай тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс болохоо тунхагласан. Иймд Монгол Улсад “Парламентын засаглал”-ыг бэхжүүлж, цаашид улам бүр төгөлдөржүүлэх ёстой гэж ХҮН үздэг.
Тиймээс Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд харшлах “засаглалын хэлбэрийг өөрчлөх” тухай Ерөнхийлөгчийн саналыг манай намын гишүүд Монгол Улсын өнөөгийн Үндсэн хуульт байгууллыг үгүйсгэсэн, хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцэд хандсан.
Гэтэл ҮХЦ өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийг огцруулах талаар гаргасан бидний шаардлагыг хэлэлцэх талаар ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Үүнээс үзэхэд бидний тавьсан шаардлагыг зориуд дарагдуулах, ханган шийдвэрлэхгүй байх магадлал өндөр байгаа.
Ард нийтийн санал асуулга, цаашлаад УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулахаар хэлэлцэж байгаа энэ эгзэгтэй цаг үед ҮХЦ хөшүүн хойрго хандаж байгаа нь улс төрийн нөлөөлөлд автагдсан гэх хардлагыг төрүүлж байна.
Хэрэв ҮХЦ бидний шаардлагыг эс хангаж, Үндсэн хуулийн талаар явуулах ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн өөр асуулт асууж болно гэж шийдвэрлэсэн тохиолдолд парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох тухай асуултыг ард нийтээсээ асуухыг ХҮН шаардаж байна" хэмээн хэллээ.
ХҮН-ын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа “Парламентын засаглал”-ыг бэхжүүлэх, эдийн засгийн асуудлыг орхигдуулахгүй байх буюу тухайлбал төсвийн алдагдлыг ДНБ-ний 2 хувиас доош барих заалтыг Үндсэн хуульд оруулах гэсэн хоёр чиглэлийн байр суурь дээрээ байгаагаа хэлсэн юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай