Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийтийн тээврийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдал, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ болон өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Орон сууцны байруудын шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэн солих ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон хувийн хэвшлийн инженерийн хангамжийн байгууллагууд шугам сүлжээний засвар үйлчилгээний худаг, камерын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, эвдэрсэн, үрэгдсэн тохиолдолд шуурхай засварлаж, хэвийн ажиллагааг хангах, Халаалтаа аваагүй орон сууцны байруудад дулааныг яаралтай өгөх, засварын ажлуудаа шуурхай зохион байгуулах, хувийн орон сууцны конторууд дулааны тохируулгаа сайтар хийлгүүлж ажиллах”-ыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгов.
Мөн төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах, Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, Нийтийн Тээврийн хэрэгслийн техникийн болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний соёл, чанарт хяналт шалгалтын ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу сайтар зохион байгуулж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад тус тус онцгойлон үүрэг чиглэл болголоо.
Түүнчлэн “Аравдугаар сарын 1-нээс эхлээд бид ажил аваад хийж чадаагүй, гэрээ байгуулаад үнээ нэмдэг, илүү мөнгө нэхдэг, ажлаа хийж чаддаггүй, мэргэжлийн боловсон хүчин байхгүй, дадлага туршлагагүй хотын ажлыг хойш нь татсан, дээрээс нь төсвийн хөрөнгийг үргүй зарцуулдаг компаниудыг олон нийтэд зарлаж, цаашид хотын болон бусад төрийн байгууллагуудын бүтээн байгуулалтын ажилд оролцохгүй байх асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн хатуу анхааруулсан юм.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно