Монгол хүн дэлхийд нэрээ мандуулж, чадвараа гайхуулсаар байна. Тэдний буухиаг Монгол Улсын Мастер Үсчин Норовцэмбэл овогтой Алтаншагай үргэлжлүүллээ. Тэрээр Францын Нийслэл Парис хотноо зохиогдсон “Hair World 2019" Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд эрэгтэй Креатив төрөлд 5р байр, Эрэгтэй Сонгомол төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Эрэгтэй баг нь багаараа мөнгөн медаль хүртэж Монгол улсынхаа далбааг Дэлхийн тавцанд мандуулсан баярт үйл явдал тохиолдлоо. Өмнө нь энэхүү тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол олон жилиийн хичээл хөдөлмөрийнх нь үр дүнд Дэлхийн медалийнхаа өнгийг өөрчилж чадлаа. Дараа жилийн Дэлхийн тэмцээнд Аваргын Алтан Медаль авахыг хүсэн ерөөе.
Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг тамирчидад баяр хүргье .
Олон Улсын тэмцээний амжилтуудаас:
-2008 он Asia Cup Эрэгтэй Сонгомол төрөлд Алтан медаль
-2008 он Asia Cup Эрэгтэй Креатив төрөлд Мөнгөн медаль
-2012он Asia Cup Эрэгтэй Сонгомол төрөлд Хүрэл медаль
-2012 он Asia Cup Эрэгтэй Креатив төрөлд Алтан медаль
-2012 он Euro Cup Эрэгтэй Сонгомол төрөлд Алтан медаль
-2013 он Asia cup Эрэгтэй Креатив төрөлд Мөнгөн медаль
-2013 он Asia cup Эрэгтэй Сонгомол төрөлд Хүрэл медаль
-2013 он Asia Cup Эрэгтэй Багаараа Мөнгөн медаль
-2014 он Hair World Эрэгтэй төрөлд 10р байр
-2015 он Asia Cup temtseend Алт , Мөнгө , Алтан цом
-2016 он Hair World Хүрэл медаль
-2017 он Hair World Дэлхийн хүндэт медаль тус тус хүртэж байжээ.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно