МУГЖ Ж.Уранчимэг “Хүмүүнлэгийн элч” болжээ

Moderator
2019/09/21

Өчигдөр МУГЖ Ж.Уранчимэг “Хүмүүндэгийн элч” хүндэтгэлийн тууз, дурсгалын цомоо төрийн ордонд гардан авчээ. Энэ талаар түүний хань П.Хатанбаатар “Сайн байцгаана уу. Хүн чанар зорилтод нэврүүлгийн 10 жилийн ойгоор төрийн ордонд соёл урлагийн салбараа төлөөж “Хүмүүнлэгийн элч” хүндэтгэлийг Урнаа минь гардан авлаа. Ханьдаа баяр хүргье.

Энэ жил Урнаагийн минь эстрадын урлагт уран бүтээлээ туурвисны 40 жилийн ой тохиож байгаа.

Энэ ойгоороо өрх толгойлсон ээжүүдэд гэр бэлэглэхээр төлөвлөж байгаа бөгөөд бид гэр бүлийнхээ зүгээс эхний гэрийг 6 хүүхэдтэй өрх толгойлсон ээжид төрийн ордонд гардуулан өглөө. Хүмүүсээ бие биедээ сэтгэлийн дэм, урам хайрлацгаая” хэмээсэн байна.