Комедиан Амарааг хар тамхины хэргээр шалгажээ

Moderator
2019/09/21

Хэд хоногийн өмнө Комедиан Амараа хар тамхины төрөл гэгддэг өв татахыг зөвшөөрөхийг сошиалаар уриалж олны шүүмжлэлийг хүртэж байсан юм. Тэгвэл Хар тамхитай тэмцэх албаны зүгээс хар тамхи хэрэглэж буй этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчлан, шалгах ажиллагаа явуулж буй. Харин хар тамхийг хориглох бус зөвшөөрөх хэрэгтэй хэмээн олны эгдүүцлийг хүргээд амжсан комедиан Амарааг өчигдөр шалгаж, шээсний шинжилгээ авчээ. 

Түүний твиттер болон фэйсбүүк хуудсанд энэ тухай мэдээлэл олон бий. Үүн дээр үндэслэн түүнийг ийнхүү шалгасан бөгөөд тэрбээр цаашид ч өөрийн үзэл бодлыг илэрхийлэхээ зогсоохгүй гэдгээ мэдэгджээ. Түүний харьяалагддаг комеди клубыг олон нийт зарим талаараа буруутгах нь бий. Харин үүн дээр нэмээд хар тамхитай холбоотой асуудалд ийн гүн хутгалдсан нь түүний нэр хүндийг бүр ч унагав.