Гитарчин, ая зохиогч Г.Ганг өвчний улмаас таалал төгсжээ

Moderator
2019/09/21

“Madness” хамтлагийн анхны соло гитарчин, ая зохиогч  Г.Ганг өнгөрсөн шөнө  /2019.09.20/ өвчний улмаас таалал төгслөө. Тэрбээр ая зохиохоос гадна дууны үг ганган бичдэг гайхалтай авьяаслаг уран бүтээлч байсан юм.

Тухайлбал, Номин талст хамтлагийн “Чинийх” дууных нь үг, ая,  “Зөрлөг” киноны дуу  “Халамцуу салхи”, “Киви”-д зохиож өгсөн “Хайр нь арын нь даана”, “Маднесс”-ын Сайхнаагийн дуулдаг “Амьдрал чамд” гэх зэрэг олны танил болсон бүтээлүүд бий.

Г.Ганг нь Daisy-гийн нөхөр байсан юм. Түүнчлэн Г.Ганг Daisy-гийн уран бүтээл, цомгийн ажлын бараг 70 хувийг нугалдаг гэдгийг хайрт гэргий нь нэгэн ярилцлагадаа хэлж байжээ. Ая зохиогч, гитарчин Г.Гангийн гэр  бүл, үр хүүхэд, ах, дүү, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.