Комедиан Амараа хар тамхи хэрэглэдэг үү!

Moderator
1 цаг 58 минутын өмнө

Манай зарим олны танил болж буй залуус хар тамхины төрөл гэгддэг өвс татахыг зөвшөөрөхийг сошиалаар дамжуулан уриалсаар байна. Уг нь цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлэл хийж хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Уг мэдээллийн үеэр: “2019 оны эхний 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ төрлийн 170, хөдөө орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 

2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь  19-35 насны хүмүүс байгаа бол 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд байна” гэх харамсалтай тоо баримтыг дэлгэсэн.

Гэтэл Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн уг асуудлын талаар “Comedy lab” клубын комедиан Д.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа “Өвс татахыг нь зөвшөөрөөч” хэмээн уриалсан байх юм. Залуусд үлгэр үзүүлэх ёстой энэ мэт залуус харин ч эсрэгээр байгаа нь үнэхээр харамсалтай. Тэдний энэхүү үг үйлдэл нь хүүхдүүдэд ихэд нөлөөж байгаа нь ойлгомжтой. Иймэрхүү үйлдэл гаргаж, буруу дадал зуршилд уриалсан залуусд хуулийн хариуцлага хүргэдэг болмоор байна. Тэдний энэ мэт буруу уриалга нь өвс татагчдын тоог нэгээр нэмж, өөрсдийн үйлдлээ өмөөрөх нэгэн шалтгаан болж байгаа гэдэг тодорхой.

Түүний “өвс татахыг зөвшөөрөөч” гэснийг ихэнх залуус шүүмжилж байгаа нь сайшаалтай. Тэдний  өөрөө тодорхой хэмжээгээр хэрэглэдэг болоод ийм үйлдэл гаргаж байна хэмээх шүүмжлэх ч залуус байв.