Х.Мандахбаяр: Улс төрчид өөрсдөө шантаажчин

Moderator
Өчигдөр 14 цаг 13 минут

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшдэг “Монполимет” ХХК-ийн улсад төлөх ёстой 10 тэрбум төгрөгийн өрийг Монголбанк барагдуулсан гэх мэдээллийг Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг олон нийтэд түгээсэн нь маргаантай сэдэв болоод байна. 

Энэ асуудалтай холбоотойгоор сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх зөрчигдсөн үү, бодит байдал, маргаан юунаас өрнөв гэдэг дээр тодорхой хариулт өгнө үү хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарыг хамтдаа хэвлэлийн бага хуралд оролцохыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс уриалсан юм. 

МСНЭ-ийн санаачилгаар зохион байгуулж буй хэвлэлийн бага хурал Үндэсний мэдээллийн төвд болж өнгөрлөө. Хуралд МСНЭ-ийг төлөөлж Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МСНЭ-ийн Мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа, Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нар оролцож байгаа бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ирсэнгүй.


ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА