Б.Жаргалсайхан: Ц.Гарамжав шиг улс орондоо хэрэгтэй үйлдвэр барьчихаад бие биенээ барьж идэх хэрэгтэй

Moderator
Өчигдөр 17 цаг 41 минут

УИХ-ын гишүүн , “Монполимет” ХХК-ийн босс, Ц.Гарамжав нь компанийнхаа зээлийг хэрхэн хаалгасан талаарх баримтыг олон нийтэд zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг дэлгээд байгаа бол Ц.Гарамжав түүнийг эсэргүүцэж гүтгэдэг хэмээн хуулийн байгууллагад хандахаа мэдэгдээд буй. Тэгвэл энэ талаар "Буян" хэмээх тодотголтой Б.Жаргалсайхан ам нээжээ. Тэрээр хэлэхдээ:

Ц.ГАРАМЖАВ ШИГ ҮЙЛДВЭР БАРЬЧИХААЧ...

Монголын барилгын салбар тэр чигээрээ Хятадын мэдэлд байлаа. Гол түүхий эд цементээ хятадаас авдаг учраас эдийн засгийн хараатаар олон жил явж ирсэн билээ. Энэ гачаалаас гарахын тулд "Монполимент", "МАК" зэрэг үндэсний том компаниуд хөдлөсөн. Асар богино хугацаанд цементийн үйлдвэрүүд босч улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан байдаг юм.
Эрх мэдэлтнүүд бүү хэл эрчүүдийн зориглож ордоггүй салбар руу орсон хүн бол Ц.Гарамжав. Өнөөдөр тэрээр Хөгжлийн банкнаас 10 тэрбумын зээл авсан гэдгээрээ буруутгагдаад байгаа билээ. Зээл бол ажил хийдэг хүний боломжит хувилбар. Барьсан барилгаа өнгөөр ялгаад үзвэл алаг эрээн болтлоо зээл авч нэг үйлдвэр, барилга барьдаг юм шүү. Зээл хаанаас авах, хаах бүгд ухаан зарсан ажил даа. Өнөөдөр сэтгүүлчид нэгийгээ өмнөөрнө гэцгээж байна. Яагаад бизнесмэнүүд, ажил олгогч нар үйл ажиллагаагаа бизнесээ нэгдэн хамгаалж болдоггүй юм бэ. Зээл бол ул мөрөө үлдээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Төр засаг Ц.Гарамжавт 10 тэрбум төгрөг өгсөн нь буруу гэж үзвэл цементийн үйлдвэрийг нь буцаан авч болно. Мөн дахиад зээл өгч дэмжиж бас болно. Төр хэрэгтэй төсөлд эрсдэл гаргаад зээлийг ч хааж болно. Зээл авсан нь үнэн юм чинь зээлээ бүтээн байгуулалтанд зориулан хямд төсөр цементээр ч төлөх бололцоотой биз дээ.Төр хямд цемент авч болно биз дээ. Шүүхээс өөрөөр бусдыг гутаах, яллах эрх хэнд ч байх ёсгүй юм. Ц.Гарамжав шиг улс орондоо хэрэгтэй үйлдвэр барьчихаад бие биенээ барьж идэх хэрэгтэй. Энэ эмэгтэй шиг (Бизнес хийдэг ээжүүдийн том төлөөлөл) бизнесийн салбарт тэмцэж, унаж босч ирсэн хүнийг би мэдэхгүй... хэмээжээ.