Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский барууны орнуудад хандаж ОХУ-ын авсан хориг арга хэмжээгээ цуцлахгүй байхыг уриалсан байна. Тэрээр Киев хотноо өчигдөр болсон Ялта Европын стратеги форум дээр хэлсэн үгэндээ ийнхүү мэдэгдсэн байна. Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнээс болж санхүүгийн алдагдалд орж байгаа тухай Барууны зарим орнууд ярих болсон ч хүмүүсээ алдаж байгаа нөхцөлд хориг арга хэмжээний бодлогоо цуцлах ёсгүйг тэрээр анхааруулж байлаа. Мөн Украины зүүн нутагт энх тайван тогтоогүй цагт хоригийг цуцлах ёсгүйг онцолсон байна. 2014 онд ОХУ Крымийг өөртөө хүчээр нэгтгэсэн хэмээн буруутгаж АНУ, Европын Холбооны орнууд Москвагийн эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авах болсон юм. Эхний ээлжид Крымийн удирдлагуудын эсрэг хориг арга хэмжээ авсан бол удалгүй Крым дэх үйл явцад холбоотой гэж үзсэн Оросын албан тушаалтнууд, аж ахуйн нэгжүүдийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан юм. Түүнчлэн Донбасс дахь үйл явдлуудтай холбоотойгоор Орост шахалт үзүүлэх зорилгоор хориг арга хэмжээгээ өргөжүүлж ирсэн юм. АНУ Европын Холбооны удирдагчид Минскийн гэрээг хэрэгжүүлсэн тохиолдолд Оросын эсрэг хориг арга хэмжээгээ цуцлах болно гэдгээ мэдэгдэж ирсэн билээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай