Төв цэвэрлэх байгууламжаас цогцос олджээ

Moderator
2019/09/11

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Төв цэвэрлэх байгууламж”-ийн хоёрдугаар сараалжны хэсэгт хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлага Онцгой байдлын ерөнхий газар энэ сарын 9-ний 11:14 минутад иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11:42 цагт очиж, тус цэвэрлэх байгууламжийн хоёрдугаар сараалжны 1.5х2 метрийн хэмжээтэй төмөр хийц дээр нэр, нас харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.