Монголын сагсанбөмбөгийн спорт эрчимтэй хөгжиж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхүйц болсон нь олон улсын удаа дараагийн тоглолтуудаас харагдсаар байна. Ялангуяа 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр 2017-2019 оны хугацаанд гаргасан амжилтаараа тэргүүлж, өндөр чансааг цуглуулж чадсанаараа шилдэг өсөж дэвжсэн улсаар Монгол шалгарсан юм. Түүнийгээ ч баталж Мальдивт саяхан болж өндөрлөсөн Ази тивийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй багууд тун амжилттай оролцож олимпын эрхийн оноогоо цуглуулсаар байна.
Тухайлбал Монгол Улсын Т. Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнод Тайхар баг Туркменистаныг хожин "АВАРГА" болсон бол Эмэгтэй “Улаанбаатар Амозонс” баг дэд байр, “УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ” баг 3-р байрт орж Монголын 3х3 Ази тив, Дэлхийгээс алт, мөнгө, хүрэлтэй амжилтаар дүүрэн өдрүүд болж өндөрллөө.
Монголын сагсанбөмбөгийн энэхүү түүхэн амжилтуудыг Алтан Дорнод Монгол ХХК-ийн ТУЗ-ын дарга Т.Ганболд, захирал Т.Ариунболд нартай холбож ярихаас аргагүй. Спортын төрлийг дэмжиж тэр тусмаа сагсанбөмбөгийн спортыг хөгжлийн шинэ шатанд авчрахын төлөө бэлтгэл сургуулийг нь хангуулахын зэрэгцээ зөв менежментээр удирддаг. Учир иймээс тус компанийн “Архангайн Алтан Дорнодын Дайчид” баг үндэсний аварга шалгаруулах тэмцээнд удаа дараалан түрүүлж, цаашлаад тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж байна. Нийт сагсанбөмбөг сонирхогчдын өмнө тус баг хамт олонд болон Алтан Дорнод Монгол ХХК-ийн захирлууд болох Т.Ганболд, Т,Ариунболд нарт баяр хүргэе.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно