Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор Эрүүгийн хэргийн шүүхэд Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүн шалгагдаж байгаа юм. Ер нь генерал Б.Хурц гэх энэ эр нь хэдэн жилийн өмнөөс дуулианы эзэн байсаар ирсэн. Д.Энхбат агсныг олон улсаар дамжуулан баривчилж авчрахаас эхлэн өөрөө ч харь оронд баривчлагдах гэх мэтээр улс төрийн томоохон үйл явдлуудтай холбогдсоор өдийг хүрснийг Монголчууд мэднэ. Тэгвэл тэр ажил албын хажуугаар ар гэрийн амьдралдаа ихээхэн анхаарч, эхнэрийнхээ сайн хань нь байсаар ирсэн аж. Өөрөөр хэлбэл өдгөө ч залуусаас үл дутах халуухан бөгөөд романтик эр гэдгийг дараах зургуудаас нь харж болох юм. Түүний эхнэр ч “Сарнайх” сүлжээ дэлгүүрийн эзэн бөгөөд Ү.Сарнай нь төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн ач охин нь юм. Түүнд Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр музейн үнэт эдлэлүүд ач охин өвлөгдөн ирсэн хэмээдэг. Тиймдээ ч Б.Хурц нь 53.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй хэмээн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг юм билээ.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно