Манай урлагийнхнаас хамгийн их сүсэг бишрэлтэй уран бүтээлчдийн нэг нь дуучин Т.Дэлгэрмөрөн. Тэрээр хэд хоногийн өмнө Наро Банчин гэгээнтний хамтаар далай ламд бараалхаж холыг зорих гэж байгаагаа дуулгаж байсан юи. Тэгвэл тэр санасандаа хүрч далай ламд бараалхасан талаараа ийн өгүүлжээ.
"Далай ламын сүсэгтэн олонтойгоо уулзах тэр торгон мөч дэндүү ихээр хайр төрөм. Түүнийг хүрээлэн буй тоолж баршгүй бурхан багшийн шавь нар МЭГЗЭМ хэмээх тарнийг хотол даяараа аялан уншиж ерөөж угтах юм. Орон орноос ирсэн буддистүүдийг номын ерөөлд даган баясах хуралд суухын өмнө яг л хил гаалиар шалган нэвтрүүлдэг шиг нэгд нэгэнгүй шалгаж буу барьсан Энэтхэг цэргүүд,Түвдийн бие хамгаалагчид болон дагалдан явах хутагт хувилгаадууд нь түшиж хүрээлсэн байх юм.
Түүний гэгээн дүр 80 хэлтийсэн гэж хэлхээргүй,арьс нь булбарай зөөлөн,ухааны цараа хэдийн төгс гэгээрэлд гүн нэвтэрсэн байгаа нь тэр олон мянган сүсэгтэн олны хайр ивээл,сүсэг биширлээр батлагдана. Бидний Монголчууд хөх хадаг яндраараа сүсэгтэн олноос тод ялгаран харагдаж,аргагүй хөх толботныг таньж хүндэтгэн ирж хайр ивээлээ хүртээдэг нь үнэнхүү ерөөлтэй. Гурван өдөр даган баясах хоёр дахь өдрийнхөө хурлын өмнө Т.Дэлгэрмөрөн миний бие Монголын бурхан шашинтныхаа төлөө урлан бүтээсэн "Этүгэн" цомгоо өргөн барьлаа.
Хаанаас ч санагдах сайхан эх орондоо хүрч очоод,ард олондоо буяны ерөөлөөр аравнайлуулсан "Этүгэн" цомгийнхоо нээлтийг
/Эх болсон зургаан зүйл
Хамаг амьтны тусын тулд/ хэмээгч Бурхан багшийн сургааль номлолыг Мюзикл концерт болгон хувиргаж үнэ төлбөр үгүйгээр гүн хүндэтгэлтэйгээр сүсэгтэн олондоо толилуулах билээ.Тоглолтыг хүндэтгэн хүрэлцэн ирсэн сүсэгтэн олондоо "Этүгэн" цомгоо мөнхүү өргөл болгон бэлэглэх учиртай.
Энэ Бурхан багшийн мутар бүхий дүрстэй уран бүтээлийн цомгийг минь ширхэг бүрийг нь хайрлан хүндэтгэж хань ижил минь есөн эрднийн баринтгаар өлгийдсэн нь юугаар ч үнэлж боломгүй их хайр гэлтэй.
Жаргалын төлөө зовлонг гэтэлгэгч хүмүүний биеийг олж төрсөн хувь ерөөлийн эзэн хийморьтой Монгол түмэн минь ээ!!!
Цаглашгүй их оюуны бядыг өөртөө шингээсэн Монголын бурхны шашин дэндүү их хувь ерөөлөөр манай үндэстэнд өвлөгдөн ирэхдээ,тэр л аймшигт хэлмэгдүүлэлтийг даван туулж энэ цаг дор та бидний төлөө өнөөдрийг хүртэл бадмалсаар байгааг мэргэн оюундаа тунгааж нэгэнтээ гэрэлтүүлнэм зээ.
Ийнхүү Монголын бурхны шашин өөрийн соёлт хэлдээр дуун суваргатай боллоо.
Хурай хурай хурай
Буян ерөөлийн өдөр тохиох мөчийг алдалгүй олж мэдээрэй ахан дүүс,аав ээж,азай буурлууд мину зээ..." хэмээсэн байна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай