ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ яг одоо мэдээлэл хийж байна. Тэрбээр Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй нэр бүхий зургаан компанийг прокурорт шилжүүлж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал “Эрэл”, “Хөтөл”, “ ТОСК”, “Монгол драй милк”, “Капитал” банк, “Кю Эс Си” гэсэн зургаан компанийг Монгол төрд хохирол учруулж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ. Улмаар тус компаниудыг Прокурорын тухай хуулийн 20.1,20.2,20.3-т заасны дагуу Прокурорын байгуулагад шилжүүлж шалгуулахаар болсон байна.
Мөн тэрбээр “Жаст” групп ХХК Өмнөд Африкийн Стандарт банкнаас 2009-2012 оны хооронд авсан нийт 160,1 сая ам долларын зээл байгаа. Үүнд Эрдэнэт үйлдвэрээс баталгаа гаргасан асуудал АТГ-т хэрэг бүртгэлт нээгдэн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа. Зээлдэгч “Жаст” групптэй холбоотой асуудлаар Лондонгийн Арбитрын шүүх дээр Эрдэнэт үйлдвэрийг баталгаа гаргасан гэж үзэж тус үйлдвэрийн эрсдлийн сангаас 40 сая ам доллар гаргуулан төлүүлсэн. Энэ утгаараа 40 сая доллар дээр төр хохирогч болсон гэж үзэж байгаа. Тиймээс энэ асуудлыг мөн Прокурорын тухай хуулийн 20.1-20.3-т заасны дагуу төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж өнөөдөр прокурорт хандаж байна.
Цаашид нийтийн эрх ашиг зөрчигдсөн, тодруулбал байгаль орчин, хууль бус уул уурхайгаас болж нөхөн сэргээлт хийгдээгүй, тухайн байгальд хохирол учирсан гэж үзвэл, мөн Сүхбаатарын талбайгаа хувийн хэвшилд өгчихөөд хөөн хэлэлцэх хугацаа нь хэтрээд хэргийг нь хэрэгсэхгүй болгочихсон улс төрийн албан тушаалтны хэрэг гэх мэт ийм хэргийг Монгол Улсын Засгийн газраас шууд прокурорын байгууллагад хандана. Прокурорын байгууллага бол Монгол төрийн өмнө хууль цаазын тэргүүн зөвлөхийнхөө үүргийг гүйцэтгэх нь зүйтэй.” Гэв.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай