Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран Чойбалсан, Чулуунхороот сумдын нутагт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьжээ. Шалгалтаар Чойбалсан суманд үйл ажиллагаа явуулж буй хайлуур жоншны “НЬЮ НИМОН МАЙНИНГ” ХХК нь газар, ус ашиглах гэрээ, хог хаягдалын гэрээ зэргийг хийлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, “Буул Бл” ХХК хайгуулын өрөмдлөг хийхдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүйгээр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байсан зөрчил илрүүлж, “Буул Бл” компанийн хайгуулын үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Мөн Улаанбаатар хотын иргэн Л нь хууль бусаар дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж бэлтгэсэн, Чулуунхороот сумын нэр бүхий иргэд хашаа, агуулахдаа байгалийн ургамал, дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс хатааж хадгалж байсныг илрүүлэн нийт 13.1 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлэв.
Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр цагаан зээр агнасан иргэн Т-д 1.0 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, торгуулийн арга хэмжээ авчээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай