Хакүхо М.Даваажаргал албан ёсоор Японы иргэн боллоо

Moderator
2019/09/03

Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болох шийдвэр гаргасан билээ. Сүмо бөхийн карьераа үргэлжлүүлж, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой гэсэн Сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу тэрбээр ийм шийдвэр гаргасан юм.

Өнгөрсөн зургадугаар сард Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга баталсан билээ. Тэгвэл түүний Япон улсын иргэн болох хүсэлтийг өнөөдөр /2019.09.03/ албан ёсоор баталсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Ийнхүү тэрбээр Японы иргэншлийг сонгосон сүмо бөхийн гурав дөхь их аварга болж байна. Өмнө нь АНУ-аас гаралтай хоёр их аварга Японы иргэншилтэй болж байжээ. Харин Монгол улсаас гэвэл сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням тус улсын иргэн болоод байгаа юм.

Эх сурвалж: NHK