Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд албан ажлаа өгөхөөр болжээ. Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад, З.Энхболд тун удахгүй үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болсон гэсэн юм.
Мөн эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр 2020 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базаахын тулд ийнхүү үүрэгт ажлаа өгөхөөр шийджээ. Төрийн албаны хуулийн дагуу төрийн албан хаагч хэрвээ сонгуульд нэр дэвшихээр бол сонгууль болохоос багадаа зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой юм.
Харин түүний дараагийн хүн нь хэн байх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ талаар эргэн мэдээлнэ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ