Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга /2 удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөнд туслах #pray4dulguun аяныг эхлүүлсэн билээ. Энэхүү аянд элэг нэгт монголчууд дэлхийн өнцөг булан бүрээс хандив тусламж үзүүлж байгаа.
Тэгвэл тун саяхан түүний найз бүсгүй болох О.Билгүүнзаяа өнөөдөр О.Дөлгөөний биеийн байдал сайжирч, нүдээ нээсэн талаарх сайхан мэдээг өөрийн цахим хуудсаар дамжуулан хүргэлээ.
Тэрбээр "Та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр гэдэг өдөр өнгөрч өгөхгүй зовлонд бүдчиж, маргааш гэдэг өдөр байгаа болов уу гэх бодолтой, цагаар биш минут секундээр хэмжигдсэн айдастай хүндхэн өдрүүдийн ард өнөөдөр нүдээ нээж, амьсгалын аппаратаа салгуулсан баяртай мэдээтэй өглөөг угтлаа. Хэдийгээр ухаан санаа нь хэвийн биш, 24 цагаар бөөрний диализын аппаратаар бөөр орлуулсан, элэгний үйл ажиллагаагүй, дахин амьсгалын аппарат залгаж магадгүй маш хүнд байдалтай байгаа ч өнөөдөр болсон энэ өөрчлөлтүүд та бүхний хайр шингээсэн бодлын хүчээр бий болсон юм шүү. Та бүхэндээ маш их баярлалаа" гэжээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ