Жүжигчин Т.Бархүү өвчиндөө шаналж буй Б.Амингэрэл охинд хандив өргөжээ. Тэрбээр “Манай гэр бүл хандивлалаа. Цаг хугацаа үнэхээр давчуу байна. Бяцхан охинд амьдрал хайрлаачээ. Гуйж байна. Мянга ч мянгадахгүй тав ч тавдахгүй 10 ч аравдахгүй шүү. Сайн шэйрлээд өгөөрэй найзууд минь.
Монгол дахь данс-Хаан банк 5447409951 Батмөнх Номингэрэл
Солонгос дахь данс-Хана банк 15391047515507 аав Энхамгалан Батмөнх
Монгол дахь дугаар-86627979,94127732
Солонгос дахь дугаар-01056909927" хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Т.Бархүү "Боловсрол" ТВ-ээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаарт дуучин Б.Амархүүг яг түүн шиг дуурайж, ялагчаар тодорсон юм. Улмаар 10 сая төгрөгийн эзэн болсон. Мөн шоуны төгсгөлд өнгөрсөн есөн дугаарын турш хамгийн өндөр оноог авсан хоёр оролцогчийг шалгаруулахад дахин жүжигчин Т.Бархүү нийт 325 оноогоор тэргүүлж, найман сая төгрөгөөр шагнуулсан билээ. Тэрбээр “Энэ шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн хэлж мэдэхгүй байна” гэж байсан бөгөөд хэлсэн амандаа хүрч бяцхан охинд хандив өргөлөө.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ