Өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа нарыг үүрэг ажлаас нь чөлөөлжээ.
ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлийн хувьд Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүсэлтийн дараа энэхүү албанд томилогдсон билээ. Мөн өмнө нь 2012 оны дөрөвдүгээр сараас 2013 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэл хугацаанд ТЕГ-ын даргаар ажиллаж байсан юм.
Харин П.Батаа нь 2017 оны 7 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Төрийн тусгай хамгаалалтын газрын даргааар томилогдон ажилласан юм. Түүнийг Төрийн ордонд болсон ноцтой зөрчлүүдийн улмаас чөлөөлж байгаа бололтой.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ