Дэлхийд алдаршсан Монголын анхны хамтлаг болох THE HU хамлагийн фэгүүд нь улам бүр нэмэгдсээр байна. Тэдгээр фэнүүдийнх нь нэг Оросын уран бүтээлч Оксана Панченко сүүлийн үед дэлхийг донсолгож байгаа Монголын “The Hu” хамтлагт зориулан хүүхэлдэй урлажээ. Энэ нь түүний “Чингис хааны үр сад” төслийн үргэлжлэл болж байгаа юм. Одоогийн байдлаар хоёр хүүхэлдэй бэлэн болоод байгаа гэнэ.

Оксана Панченко төслийнхөө талаар “Энэ бол “The Hu” хамтлагийн дууг сонсоод урам зориг орсон бяцхан хөгжимчид юм. Удахгүй хамтлагийн бусад гишүүдийг хийж дуусгахаар тэд РОК-ын жинхэнэ од болцгооно. Би Москвагийн ойролцоо төрсөн. 1987-1991 онд Улаанбаатарт амьдарч байсан. Тэр үеэс Монголын сайхан оронд хайртай болсон” гэж ярьсан байна.

Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно