"Хөгжлийн банк"-ны шалгалтын ажиллагааны хүрээнд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг "Чингис" бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсныг нь илрүүлсэн байдаг. Тэрбээр энэхүү 23 сая ам.долларын зээлийг авахдаа эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь есөн сая ам.долларын зээлийг авсан байна.
Тиймээс "Эрэл” компаний захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэрэгт хэрэг бүртгэл нээн, эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгүүлэхээр болсон байна.
Хэдийгээр тэрбээр өөрөө цаг хугацаанд нь зээлээ төлөөд явж байгаа гэж мэдэгдсэн ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрэл компанийн хувьд эргэн төлөлтийнх нь график эвдэгдсэн асуудал үүссэн. Гэхдээ зээлийн ерөнхий зорилго муу биш. Томоохон дэлхийн стандартыг оруулж ирээд блок үйлдвэрлэх үйлдвэр барихаар зээл авсан. Тиймээс энэ нь стратегийн хувьд ач холбогдолтой эсэх дүгнэлт гаргаад хэрвээ ач холбогдолтой гэж үзвэл Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх замаар төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулах асуудал яригдана. Аль эсвэл хугацааг нь сунгаад төлөлтөө хийх нь зүйтэй гэсэн хоёр хувилбар яригдаж байна. Гэхдээ Засгийн газар Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаанд шууд оролцохоо больчихсон. Зөвхөн стратегийн хувьд ач холбогдолтой үгүйг Засгийн газар тодорхойлно. Тухйн зээлийг хөгжлийн банк өөрөө амьтай, амьгүйг нь дүгнэнэ" хэмээн мэдэгдсэн билээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ