Эх, үр хоёр эндсэнтэй холбоотойгоор "Өргөө" амаржих газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ

Moderator
2019/06/25

Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг албан тушаалаас нь чөлөөлөх тушаалыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар гаргажээ. Түүний ажлыг одоогоор Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Дүүрэнбилэг түр орлон гүйцэтгэж байгаа аж. “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг  уг амаржих газарт эх, үр хоёр харамсалтайгаар амь насаа алдсантай холбоотой хэмээн албан бус  эх сурвалж мэдээлж байна.  Өнгөрсөн тавдугаар сард л гэхэд хоёр эх эндсэн, нярайн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг төлбөртэй үйлчилгээнд оруулсан зэрэг асуудлууд олон нийтэд мэдээлэгдээд байгаа юм.