Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба энэ сарын эхээр БНХАУ-ын тусгай албадтай хамтран тусгай ажиллагаа явуулжээ. Үүний үр дүнд улсаас их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулж ирсэн гэх үндэслэлээр Монгол Улсын иргэн Э.Энхбат нарын гурван иргэнийг баривчилсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар БНХАУ-аас Монгол Улс руу удаа дараа хар тамхи мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлсэн гэх бүлэг этгээдүүдийн судалгааг Хар тамхитай тэмцэх газраас гарган, хоёр жилийн турш тандалт судалгаа явуулж байсан ба БНХАУ-ын талаас дээрх этгээдүүд нь ээлжит тээвэрлэлт хийж Монгол Улсын хилээр орсон гэх мэдээллийг ирүүлсэн байжээ.
Шалгалтын ажиллагааны дүнд нийслэлийн Хан-Уул дүүрэг 11-р хороонд байрлах Э.Энхбатын гэрээс дээрх гурван этгээдийг баривчилсан аж. Баривчилгааны үеэр дээрх этгээдүүд нь цагдаагийн алба хаагчийн амь биед халдахыг завдсан учир тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаад батлан даалтад гаргажээ.
Энд дурдахад, Э.Энхбат өмнө нь шүүхээс гурван удаа ял шийтгүүлж, 1.6 жил шоронд сууж байжээ. Тэрбээр хууль бусаар ховор амьтны түүхий эд, байлдааны галт хэрэгсэл, буу хадгалсан болон хар тамхи мансууруулах бодисын хэрэгт тус тус холбогдон шалгагдаж байсан рецедив хэрэгтэнд тооцогддог ажээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ