Жүжигчин Г.Ундармаа өөртэй нь адилхан охин хайж байна

Moderator
2019/06/14

“U Film” продакшны захирал жүжигчин Г.Ундармаа дараагийн ээлжит уран бүтээлийн ажилдаа орсон бололтой. Тэрээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан өөртэй нь  адилхан 18-21 насны охин байвал холбогдох болон мэдэх хүмүүсийг тухайн хүнээ мэншион хийхийг хүсжээ. Түүний энэхүү хүсэлтийг уншсан олон охид өөрсдийгөө Г.Ундармаатай адилхан хэмээн зургаа илгээж байгаа сурагтай.