УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-аас баталсан Захиргааны ерөнхий хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсныг хүлээн авч, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд Хэнтий аймагт тогтмол ажилладаг хүний хувьд тус аймгийн иргэд УИХ-д төлөөлөлтэй болох хүсэлтээ илэрхийлж байгааг дурдав. Сонгуулийн зардалтай холбоотой асуудлыг аймгийн түвшинд ч шийдэж болох бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо гарц гаргалгаа гаргах ёстой гэлээ. Хэрэв ийм боломжгүй бол үлдсэн жилийн хугацаанд Хэнтий аймгийн 42-р тойргийг би төлөөлье гэсэн санал гаргалаа.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ