Өнөөдөр Баясах фүүдс" ХХК-ийн "Bagro" даршилсан өргөст хэмхнээс хуруу зай гарсан гэх гомдол гарчээ. Гомдол гаргасан иргэн ""Өнөөдөр өглөө Багрогийн огурцы худалдаж авсан чинь дотроос нь зай гарч ирсэн. Хүүхэдтэйгээ хамт хэрэглэсэн, гэдэс жаахан халуу оргисон байдалтай байна. Зай байгааг нь мэдмэгцээ хүүгээ ээж дээрээ орхиод гараад ирлээ. Дотроо хоёр сар орчим болчихсон зайтай огурцы идчихээд л байж байна даа. Үйлдвэр рүү нь ярихад "Багрогийн хүмүүс тантай холбогдох болно" гэдгээс өөр хариу хэлээгүй байна. Хүүгийн маань биед өөрчлөлт орсон юм шиг байна" хэмээсэн бол "Баясах фүүдс" компанийн зүгээс "Ер нь бол манайх руу ийм хүн холбогдсон. Манай үйлдвэр бүрэн автомат, жижиг баттерэй ашиглах боломжгүй газар. Манайхаас хүн яваад үйлдвэрт ийм зүйл болох боломжгүй гэдгийг харуулж байгаа. Наад хүн чинь санаатайгаар явуулга хийж байж магадгүй" хэмээжээ. Харин уг бүтээгдхүүнийг худалдаалсан "Номин" супермаркетийн ажилчид "Манай дэлгүүрийн ажилчид ирж байгаа бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, он сарыг шалгаж авдаг. Бүтээгдэхүүнд ийм, тийм зүйл байна гэсэн гомдол ихээр ирдэг. Ихэнх тохиолдолд хүмүүс өөрсдөө дотор нь юм хийчихсэн байдаг. Бид бараа бүтээгдэхүүнийг задлах боломжгүй учир үйлдвэртэй холбогдох хэрэгтэй" гэсэн тайлбарыг өгчээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ