Б.Хурц хавтаст хэрэгтэйгээ танилцжээ

Moderator
Өчигдөр 16 цаг 29 минут

ШШГЕГ-ын харьяа 461-р ангид саатуулагдан шалгагдаж байсан генерал Б.Хурц дөнгөж сая МБА-нд ирж, хавтаст хэрэгтэйгээ танилцаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Түүнийг албан тушаалаа ашиглан бусдыг дарамталсан, С.Зориг агсаны хэргийг шалгахдаа хууль буруу ашигласан, мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан, бусдад эрүүдэн шүүх аргаад ял хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан зэрэг олон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.